Зөвлөгөө

Онгоцны суудал захиалга буюу SEATMAP-ын тухай

By 09/01/2018 No Comments

Та өмнө нь онгоцны SeatMap-ын тухай сонсож байсан уу?

Ихэнх хүмүүс аялах дуртай байдаг.  Энэ нь тэдэнд олон газар орон үзэж алжаалаа тайлах, өөр соёл иргэншилтэй танилцах, шинэ найз нөхөдтэй болох,  туршлага хуримтлуулах, өөр олон олон дурсамжуудыг үлдээдэг.

Гадаадын улс орнуудад зорчин ажил бизнесээ амжуулах, аялан хол газар явах нь хотын нэг захаас нөгөө руу, аль эсвэл аймаг, сумын төв орохын дайтай биш тул тээврийн асуудал, улмаар ямар тээврийн хэрэгслээр зорчих нь маш чухал. Үүний тулд та хамгийн урт замыг түргэн шуурхай туулахаар агаарын тээврийн хэрэгсэл болох нисэх онгоцыг сонгодог.

Тийм ээ нисэх онгоц нь хүссэн газарт хурдан шуурхай хүргэдэг учир аялахад хамгийн тохиромжтой унаа гэдэгтэй та санал нийлэх байх. Гэхдээ бүх л нислэгийн туршид урт замыг нэг суудалд сууж өнгөрөөх нь амар биш.

Та эртнээс аль авиа компани сонгох, билет захиалах, ачаа тээш-ийн асуудал, бүр түүнчлэн онгоцны аль хэсэгт суух маш олон зүйлийг төлөвлөж, эртнээс судалж, хувийн бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй юм.

SeatMap нь онгоцны суудлуудыг харуулсан масштаб зураг бөгөөд бид энэхүү зургийн тусламжтайгаар онгоцны суудлуудын эгнээ, тоо, байршил, аваар-ын гарц хаана байрлах, онгоцны далавчны байрлал, хөдөлгүүр, бүр цаашилбал ямар суудал сул байгаа гээд маш олон зүйлийн байршлыг харах боломжтой юм. Хүмүүс ихэнхдээ суудлаа захиалж болдог талаар огт мэддэггүй, эсвэл яг нисэх өдрөө онгоцондоо суухдаа суудлаа сонгох талаар боддог байна. Үүний улмаас хүмүүс хүссэн газартаа сууж чадахгүй, хамт явж байгаа хүнээсээ хол суух зэрэг асуудал үүсэж тав тухаа алдахад хүрдэг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Аяллын тийзээ захиалахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Магадгүй та цонхонд ойрхон сууж тэнгэрийн өнгө, үүлсийг ажих дуртай, эсвэл бүр эсрэгээрээ цонхноос аль болох хол суух, эсвэл ойр угаалгын өрөөтэй ойр суух хүсэлтэй, магадгүй та бүр аюулгүйн гарцтай ч ойрхон суумаар байхыг үгүйсгэхгүй шүү дээ

Онгоцны суудал захиалга буюу Seatmap-ын тухай

Тэгвэл бидэнд тулгарч буй энэ асуудлыг зохицуулахын тулд онгоцны SeatMap байдаг бөгөөд та тийз- ээ захиалахдаа онгоцны сул байгаа суудлуудыг харж, өөрийн суухыг хүссэн байрлалаа сонгох боломжтой юм. Харин суудлаа захиалахдаа та яг онгоцонд суухын өмнө бус, нислэгээс 24 цаг-ийн өмнө захиалгаа өгсөн байх шаардлагатай. Билет захиалж, онгоцоор зорчих гэж буй бүх хүмүүст энэхүү эрх нь нээлттэй байдаг учир та аль болох тав тухтай аялахыг хүсвэл нислэгээсээ өмнө суудлын захиалгаа хийж байгаарай.

Leave a Reply

Kарголинк ХХК

“Блюскай Тауэр” 1-р давхар,
106 тоот Энхтайвны өргөн чөлөө – 17
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14240
Улаанбаатар хот, Монгол Улс

Airticket: +976 70 10 20 30 airticket@cargolink.mn
Aircargo: +976 11 33 03 06 aircargo@cargolink.mn